| Шар хуайс (Caragana arborescens Lam): 6 сард цэцэглэнэ. Шар цэцэгтэй. Өргөстэй сөөг . Буурцагт ургамал учир хөрсийг азотоор баяжуулдаг. Хэлбэржүүлэлт сайн даана. Ган тэсвэртэй, сүүдэрт дуртай. Амьд хашаа хийхэд тохиромжтой. |
Далан хальс (Lonicera):5сард цэцэглэнэ. Шар, цагаан, ягаан цэцэгтэй гурван зүйл байдаг. Хүйтэнд тэсвэртэй, эрт навчилдаг. Намар орой хагдарна. Гэрэлтсэн улаан тод шар жимстэй. Арвин ургац өгнө. Хэлбэржүүлэлт сайн даана. Том сөөг. 3-4 м өндөр ургана. |
|
| Голт бор (Siren):6 сард цэцэглэнэ. Тансаг үнэртэй, хөх ягаан, цагаан өнгөтэй том баг цэцэгтэй. Том навчтай, 4-5 м өндөр ургадаг. Чимэглэлд тохиромжтой том сөөг мод. |
Өрөл (Malus):5-6сард цэцэглэнэ. Цагаан цэцэгтэй. Алимны төрлийн мод. 10 м өндөрт ургана. Хэлбэржүүлэлт сайн даана. Арвин жимс өгнө. Жимс нь модон дээрээ өвөлждөг. | |
| Тэсмэг (Sorbariasorbifolia):6 сарын сүүлээр цэцэглэнэ. Залаат цагаан баг цэцэгтэй. Үндэслэг ишээр буталж ургадаг. 8 хос урт навчинцарууд нь ойн мэд харагддаг, маш үзэсгэлэнтэй бутлаг ургамал болно. |
Улиас (PopulusLanrifolia): Өргөн титэмтэй. 20 м орчим өндөр ургадаг мод. Навч, найлзуур нь анхилуун үнэртэй давирхайгаар бүрхэгддэг. Элсэрхэг, хайргархаг, үржил шим муутай хөрсөнд ургаж чаддаг, чийгэнд дуртай. Титэм нь навч томтой учир утаа тоос татах, чимээн шуугиан намсгах, ус хөрс хамгаалах нэн их ач холбогдолтой. Намгархаг газар тарихад тохиромжтой. Тариалангийн талбайн хөрсийг элэгдлээс хамгаалах зурвасын зонхилох материал болно | |
| Гүйлс (Armeniacasibirica): Иш нь цайвар саарал холтостой. Гол иш нь газарт дээрээсээ эхлэн тал тал тийш сарвайж, салаалан буталдаг. Ганд тэсвэртэй. 5 сард цагаан, ягаан цэцэг навчлахаасаа өмнө сакура мэт дэлгэрдэг. Навч нь зүрхэрхүү, өндгөн, үзэмжтэй хэлбэртэй. Гүйлсний жимсийг сүүн болцынх нь үед хятад, солонгосчууд хор тайлах эмчилгээнд хэрэглэдэг. Жимс нь 8 сард боловсорно |
Бургас (Salix): Бургас маш олон төрөл байдаг. 3-14 м өндөртэй том сөөг. Хавар нэн эрт нахиалдаг. Нахиалсан үедээ маш үзэсгэлэнтэй харагдана. Бургас нь чийгэнд дуртай. Булаг, шанд, гол, хөрсний усыг барих ач холбогдолтой. Тариалангийн талбайн хөрсийг элэгдлээс хамгаалах зурвасанд хэрэглэхэд тохиромжтой. | |
| Үхрийн нүд (Ribesnigrum): Үхрийн нүд 5 сард цэцэглэж, жимс нь суудаг. Энэ үед нь хүйтрэлтээс хамгаалах шаардлагатай. Үхрийн нүдний навч нь анхилуун үнэртэй. Үндэслэг ишээр хүчтэй үржиж ургадаг. 3 жилд залуужуулах тайралт хийж, бутаа шинэчилж байвал тогтмол их ургац авна. Жимс нь В –гийн төрлийн витамины уургаар баялаг. Чийгэнд дуртай. |
Агч(acer): Агч нь 15 м орчим өндөр ургадаг мод: Өргөн титэмтэй, том навчтай. Чийгэнд дуртай. Намар навч нь улайж, шарладаг. | |
| Нарс (Pinussilveszris): 20 м гаруй өндөр ургадаг. Мөнх ногоон мод. Хөнгөн элсэрхэг хөрсөнд дуртай. Хөрсний илүүдэл чийгэнд тэсвэр муутай. 500 гаруй жил насалдаг. Элсний нүүдэл тогтооход ашиглах боломжтой. Үнэт үүлдэр. |
Шинэс (Larix): 25 м орчим өндөр ургадаг шилмүүстэй мод. Шилмүүсээ жил бүр хаядаг. 400 хүртэл жил насалдаг. Хөрс голдоггүй, гэрэлд дуртай. Хавар эрт нахиалж, намар эрт шарладаг. Цэцэрлэгт зурвасанд тохиромжтой. | |
| Интоор (Cherry): Интоор буталж ургадаг. 5 сарын дундуур цэцэглэнэ. Гэрэл, чийгэнд дуртай. Арвин их жимс өгнө. Намар хөрс хөлдөхөөс өмнө шороогоор хучиж өвөлжүүлдэг. |
Чацаргана (Hippophae): Чацаргана 5 м хүртэл өндөр ургадаг. 2 гэрт ургамал.Эр модонд эр цэцэг, эм модонд эм цэцэг байрлаж, салхиар тоос хүртэнэ. Навч цухуйх үеэр цэцэглэнэ. Маш ойрхон шавааралдаж байрласан 4 дохиуртай. Эр цэцгүүд жимс мэт бурзайж харагдана. Богино түрүүтэй, зууван дугуй эм цэцэг нь навчныхаа өвөрт нэг нэгээр байрлаж, өт мэт харагдана. Чацарганы жимс нь хүнс, эмчилгээний өндөр ач холбогдолтой түүхий эд болдог үнэт сөөг мод юм. Мөн элсний нүүдэл тогтооход хөрсийг элэгдлээс хамгаалахад ашиглаж болно. Хөрсийг авж, үндэслэг ишээрээ тарж ургадаг. Шинээр гарч ирсэн чацарганыг эх ургамлаас нь хүрзээр гишгэж тасалж байх шаардлагатай. | |
| Гандигар өмхий хөвөл (Sambucus): 4м орчим ургадаг сөөг мод. 6 сард жижигхэн цагаан цэцэгнүүд цэцэглэнэ. Жимсэнцэр нь тод улаан өнгөтэй. Навч нь 2-3 хосоороо байрласан, 5-7 навчинцараас тогтоно. Өндгөрхүү юүлдэн хөрөөн шүдлэг навчинцартай. Ерөнхийдөө титэм нь маш том саглагар харагдана. Титмийн засалд хийхэд тохиромжтой. Ямар ч хэлбэр гаргаж болно. Нэг жилд маш хурдан өсдөг. |
Балгана (Tomarics): 2 зүйлийн балгана байдаг. Навч нь шилмүүсэрхүү балгана нь цэцэрлэгжүүлэлтэнд тохиромжтой байдаг. Үндэслэг ишээрээ салаалж буталж ургадаг. Мөчрийн үзүүрт ягаан цэцэг цуварч ургана. Балганыг ардын эмнэлэгт хэрэглэдэг ховор ургамалд тооцогдоно. | |
| Боролзгоно (Dasiphora): 1.5 м орчим өндөр ургана. Навч нь ишээ ороож байрласан байдаг. 6-10 сар хүртэл цэцэглэнэ. Үндэслэг ишээрээ буталж ургадаг тул ганц нэгээр нь тарихад том бөмбөрцөг хэлбэр үүсгэж ургадаг. Үзэмжтэй. Мөн амьд хашаа хийх, усан санг хамгаалах ойн зурвасанд өндөр модны доогуур тарихад тохиромжтой. |
Хайлаас (Ulmuspumila): 10 м орчим өндөр ургадаг гол иштэй, саглагар шүхэр хэлбэртэй титэмтэй. 100 орчим жил насалдаг. Навч нь өргөн елдөрхүү хэлбэртэй, хөрөөлөг захтай, навчны судал нь тэгш тод харагддаг. Хайлаас 5 сарын сүүлчээр үр боловсруулсныхаа дараа навчилдаг. Хайлаас хөрс голдоггүй, ганд тэсвэртэй. Титмийн хэлбэржүүлэлт маш сайн даадаг онцлогтэй. Иймд хайлаасаар амьд хашаа хийх, элсний нүүлт зогсоох, тариалангийн талбайг хөрсний эвдрэл, элэгдлээс хамгаалах зурвасанд зонхилох ургамал болгож хэрэглэхэд тохиромжтой. | |
| Чаргай (Cotoneaster melanocarpa): 2.5 м хүртэл өндөр ургадаг сөөг мод. Навчны дээд тал нь гялтганасан цайвар ногоон өнгөтэй. Өндгөрхүү цуваа байрлалтай. Доод тал нь эсгийрхэг үсжилттэй. Жимс нь 6 мм бөөрөнхий хар саарал өнгөтэй. Чаргай нь хүйтэнд тэсвэртэй, гэрэлд дуртай. |
Монос (Padusasiatica): 5 м орчим өндөр ургана. Газрын хөрснөөс дээш богино иш гарч, дээш буталж ургадаг. Анхилуун үнэртэй. Цагаан урт том баг цэцэг нь 6 сард цэцэглэнэ. Навч нь өргөвтөр тонгоруу өндгөн хэлбэртэй. Захаараа шүдтэй, тод ногоон өнгөтэй навчтай. Навч нь намар хүрэн, цагаан өнгөтэй болдог. Нэг мод арвин ургац өгдөг. | |
No comments:
Post a Comment